ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1, 2, 3-р бүсэд хувааж, мөрдөх журмыг 2017 онд баталсан байдаг.
Мөрдөх журмын хүрээнд бүсчлэл бүрийн 110 кВ-ын дэд станцыг өргөтгөх, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаалал даах чадавхийг нэмэгдүүлэх, шинээр дэд станцууд барих зэрэг ажлуудыг 2020 он хүртэлх түвшинд гаргаж, урьдчилсан тооцоолол хийгджээ.
Ингээд дээрх шийдвэрийн хүрээнд ЦДҮС ТӨХК-иас зарласан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 110 кВ-ын 107, 108,109,110-р цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг сольж, дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажил”-ын тендерт Цагаанхорол ХХК шалгаран гүйцэтгэж байгаа юм.
Өргөтгөлийн ажлын явцад 110/10/6кВ Умард дэд станц болон 110/10кВ Улаанхуаран дэд станцын салбар тулгуур хүртэлх утсыг солиход дэд станцыг хүчдэлээс бүрэн чөлөөлөх шаардлага гарчээ. Иймд Умард дэд станцыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, Улаанхуаран дэд станцыг 09 дүгээр сарын 07-ны өдөр тус бүр 8 цагийн хугацаанд хүчдэлээс чөлөөлөхөөр болсон байна. Тодруулбал, Умард дэд станцыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны 07:00 -15:00 цагийн хооронд хүчдэлээс бүрэн чөлөөлж ажиллана.
Хамгийн гол нь өргөтгөлийн ажлын явцад ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх шилжүүлэг хийх ямар ч боломжгүй хүнд горимоор ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.
110/10/6 кВ Умард дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож ажил хийх үед:
- Чингэлтэй дүүрэгт 6 дугаар хороолол бага тойруу, 5 дугаар сургууль, Нисдэг машин, 50 дугаар сургууль, Баянбүрд бассейн, Хүрд компани орчмын хэрэглэгчид
- Сүхбаатар дүүрэгт 11 хорооллын хэрэглэгчид, Саруул хотхон, Хурд орон сууцны орчмын хэрэглэгчид
- Баянгол дүүрэгт 6 дугаар бичил хороолол, БГД –ийн 12-р хорооны байр, Хүрээ дээд сургууль, 28 –р сургууль, Билэг их дэлгүүр, 3-р хорооллын зарим орон сууцны хэрэглэгч, 1000 нэрийн бараа, Тумбааш, Түмэн плаза, Москва комплекс орчмын хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах шаардлагатай:
- 01 дүгээр обьект ТП 146
- МҮОНРТ РП-15,
- ДШСГ Насос-8 ТП, Насос-6 ТП 938,
- Гадаад худалдааны яам ТП 710,
- Цаг уур ТП 478
- Төрийн тусгай хамгаалалтын газрын эмнэлэг ТП 3274,
- 120 айл ТП 127,
- Ус сувгийн удирдах газрын Тасган насос ТП 1054
- С-1 телевиз /хуучнаар ХИД-1/ ТП 061
- Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ КТПН
- Эх нялхасын эмнэлэг
- Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг
- 1, 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдана. Аваарийн горимоор ажиллаж байх үед гэмтэл тасралт гарсан тохиолдолд эдгээр хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасарна.
110/10 кВ Улаанхуаран дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож ажил хийх үед аваарын горимд оруулахад 10 кВ АШ- ууд 90-100 % ачаалалтай ажиллана.
Ямар нэгэн гэмтэл саатал гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээх шилжүүлэг хийх ямар ч боломжгүй хүнд горимоор ажиллах тул иргэд хувийн бэлтгэлтэй байхыг зөвлөлөө.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
