Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав өнөөдөр /2019.09.23/ “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын үндэсний ажлын уулзалтыг зохион байгуулах зорилгоор Монгол Улсад айлчилж буй Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын ЕНБД-ын газрын Урлагийн бүтээлийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Корадо Катесиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав: “Монгол Улс нь 1991 онд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд гишүүнээр элссэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Интерполоос санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн талаар ярьж, “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт энэ удаагийн уулзалт нь Интерполоос Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний ажлын уулзалт болохыг онцолсон юм. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдаас гадна соёлын өвийг хамгаалах чиглэлээр тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажилладаг 10 гаруй төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтэн, алба хаагчид уригдан оролцож байгаа чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо.
Ноён Корадо Катесигийн зүгээс энэ удаагийн үндэсний ажлын уулзалтыг Интерполтой хамтран зохион байгуулахад идэвх санааачлага гарган ажилласан явдалд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт талархал илэрхийлээд, Интерполын зүгээс соёлын өвийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр цаашид шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, нягт хамтран ажиллах болно гэлээ.
Эх сурвалж: police.gov.mn




Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
