Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 103 тээврийн хэрэгсэлээр 3206,06тн түүхий нүүрс орж ирсэнийг хяналт шалгалтаар илрүүлэн буцаасан байна. Тухайлбал:
-2019 оны 10 дугаар сарын 1-ны өдөр 0546-УНЦ улсын дугаартай Хино маркийн тээврийн хэрэгсэл, 6607 АЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэлээр Багануур дүүрэгээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум чиглэлд 22тн 450кг түүхий нүүрс ачиж өлзийт1 шалган нэвтрүүлэх товчоогоор 16:20 цагт орж ирснийг шалган буцаалаа.
-10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Өвөрхангай аймгаас Улаанбаатрын чиглэлд явсан 4446 УБН улсын дугаартай автобусанд 5 шуудай түүхий нүүрс тээвэрлэн явсан зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлэн ажиллалаа.
– 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 30 минутад Гүнтийн давааны автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 3366 УБХ улсын дугаартай Tundra маркын суудлын автомашинаар 5 шуудай түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг арилгуулан буцаав.
– 9 дүгээр сарын 21-ны өдөр Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 4267 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр зөвшөөрөлгуй 100 гаран кг туухий нуурс тээвэрлэж явсныг саатуулж, нэвтрүүлэлгүй буцаалаа.
– 9 дүгээр сарын 3-ний өдөр Таван толгойн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 7027 БНХ улсын дугаартай Шувуунаас Баянхонгор аймгийн чиглэлд явсан тээврийн хэрэгсэлийг шалгаж 2 тонн түүхий нүүрс тээвэрлэн явсныг илрүүлж, Засгийн газрын 62 дугаар тогтоолтой танилцуулж тухайн түүхий нүүрсийг авсан газарт буцаан буулгуулж арга хэмжээ авч ажиллалаа.
-9 дүгээр сарын 3-ны өдөр Таван толгойн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 7801 УНР улсыйн дугаартай тээврийн хэрэгсэлээр Говьсүмбэр аймгийн хөөтийн уурхайгаас ачсан 20 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэн орж ирсэнийг буцаах арга хэмжээ авч ажиллалаа.
– 10 дугаар сарын 2-нд Өлзийт1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 0183 УБЕ улсын дугаартай, Норд Бенц маркийн тээврийн хэрэгсэл, 0188 улсын дугаартай чиргүүлтэй, Элдэвийн нүүрсний уурхайгаас Төв аймгийн Баянчандмань ногоон зоорь чиглэлд зөвшөөрөлгүй 18.75т.н түүхий нүүрс тээвэрлэж явсаныг хяналт шалгалтаар илрүүлэн буцаалаа.
– 10 дугаар сарын 14-ны өдөр Өлзийт-1 автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Төв аймгийн Лүн сумын чиглэлд 6547 УБА улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгсэл 10 шуудай түүхий нүүрс зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг нэвтрүүлэлгүй буцааж явуулав.
Нийслэл рүү 3200 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ
2019 оны 10-р сарын 16 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
