Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭ
Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Цагдаа, дотоод цэргийн байгууллагын нийт ахмадууд, алба хаагч, ажилтнууд, эх орноо төлөөлөн даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж буй энх сахиулагчид Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах Улс мөн гэж тунхаглан зарласнаас хойш эдүгээ 95 жилийн ойтогоо золгож байна. Монголчууд бид энэ өдөр ХХ зууны эхээр Бүгд Найрамдах засаглалд шилжин орсон Ази тивийн анхны улс гэдгээрээ бахархажг эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь биеэ үл хайрлан хамгаалж ирсэн эх орончид, ахмад үеийнхээ түүхэн гавьяаг дурсан тэмдэглэдэг уламжлалтай.
Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч бүр төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийнхээ аюулгүй, амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн, улам их хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс минь өнө мөнхөд үүрд мандан бадрах болтугай.
Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.БААТАРЖАВ
Эх сурвалж: police.gov.mn



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
