Нийслэлийн цагдаагийн удирдах ажилтнуудын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Хурлаар энэ онд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 20 орчим хувиар буурсан гэдгийг онцоллоо. Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 4633 хэрэг буюу 19.4 хувиар буурчээ. Мөн гэмт хэрэг илрүүлэлт 10.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, таслан зогсоох ажлыг сайжруулахын тулд авч хэрэгжүүлсэн олон ажлуудын үр дүн гэдгийг НЦУГ-ынхан болоод Нийслэлийн удирдлагууд онцоллоо.
Тухайлбал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Р.Дагва хэлсэн үгэндээ “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан гэсэн үзүүлэлттэй энэ амжилтаа ирэх жил улам бататган гэмт хэргийг бууруулах, илрүүлэлтийг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Өнөөдрийн бидний тайлангийн хурал ч ирэх жилд амжилттай ажиллахын эхлэл гэж ойлгож байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ оны эхэнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, Оюутан цагдаа ажиллуулах санхүүжилтийг шийдвэрлэсэн нь тодорхой үр дүнгээ өгсөн ажил болсон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр тэрбум найман зуун далан есөн сая гаруй төгрөгийн төсөв батлагдсан нь өмнөх оны төсвөөс 24 буюу 575.2 сая төгрөгөөр нэмэгдүүлж чадсан нь мөн үр дүнгээ өгсөн.” гэлээ
Мөн өнөөдрийн тайлангийн хурлын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулж Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс, Нийслэлийн цагдаагийн албанд ОХУ-д үлдвэрлэсэн “Нева” маркийн 20 автомашиныг хүлээлгэн өглөө. Эдгээр автомашинуудыг дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд хуваарилснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд богино хугацаанд очих боломж бүрдэх юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

boljdee, saihan medee bna