Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 5232 алба хаагч, 1269 аврах, гал унтраах автомашин (давхардсан тоогоор)-тайгаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэв.
Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 21, обьектын гал түймрийн 20, нийт 41 удаагийн дуудлагаар ажиллаж 51 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тухайлбал,
-Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Зэгстэйн даваа” гэдэг газар 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан зам, тээврийн ослын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, суудлын автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Г (47 настай, эмэгтэй)-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад;
-Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаархорооны нутаг дэвсгэрт ““Тэс петролиум” ХХК-ийн “Дэйвүү” загварын автомашины чиргүүлийн /6 тн/ сав цоорч шатахуун асгарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн нийт 20 албан хаагч 12 дугаар сарын 30-ны өдөр ажиллаж асгарсан шатахууныг саармагжуулан аюулгүй болгож, жолооч Д (47 настай, эрэгтэй)-ын зүүн гарын 4 хуруу хөлдсөн байсныг анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлсэн байна.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Эрдэнэцагаан сумын нутагт дэвсгэрт 10 хүн, Хэнтий аймгийн Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Галшар, Мөрөн, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 20 хүн малдаа яваад, мөн автомашинтай сум, орон нутаг хооронд зорчих үедээ төөрсөн, сураггүй болсон, цасанд суусан тухай дуудлагаар тус аймгуудын Онцгой байдлын газар, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж нийт 30 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна.
Мөн Сүхбаатар аймгийн Асгат суманд 12 хүнтэй, 1 автомашин, Уулбаян суманд 2 хүнтэй, 1 автомашин, Эрдэнэцагаан суманд 3 хүнтэй, 1 автомашин, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2 хүнтэй, 1 автомашин, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1 хүнтэй, 1 автомашин нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 автомашинаар зорчиж явсан 20 хүн цасанд суусан тухай дуудлагаар тухайн аймгуудын Онцгой байдлын газар ажиллаж тусламж үйлчилгээ үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
