Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 03 дугаар сарын 10-ны өдөр нэн ховор амьтны жагсаалтад багтдаг Борцгор хотон шувууны хошууг иргэн Д гэртээ хадгалж байсныг тогтоолоо.Уг гэмт этгээдийг баривчлан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж, гадуураа улаан өнгийн төмөр савалгаатай, Хотон шувууны хошууг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дэлхийд 3200-4300 хотон бий. Хар ус нуурын “Шувуун цуглаа” хэмээх хошуунд 1956 оны зун 300 гаруй хотон, 1972 онд Хар ус нуурт 207‚ 1981 онд 13‚ 1976 онд Хяргас нуурт 10‚ Ойгон нуурт 13‚ Баянхонгор аймгийн Орог нуурт 1979 оны намар 50‚ 1985 онд Увс нуурт 1 хотон тохиолдож байжээ. Хэрлэн голын хөвөөнд 2 бодгаль 2008 онд тохиолдож байсан. Cудалгааны материалаас үзэхэд, 90-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий. Гэвч 2000 оноос хойш эрс ховордож байгаад, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон. 2010 оны 6 сард Хар ус нуурын Цагаан голын арлууд дээр 120-150 хотон тохиолдож байсан. Усны түвшин буурах‚ хэт ихсэх‚ нуурын эрэг, арлын ургамал талхлагдах зэргээс үүр‚ өндөг устана. Хүн ойртоход үүрээ удаан хугацаагаар орхиж явснаас цахлай‚ үнэг зэрэг амьтад өндөг‚ ангаахайг сүйтгэнэ. Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдэг нутгийнхны заншил хотонгийн нөөцийг хомсдуулж‚ улмаар устахад хүргэх хандлагатай байна.
Экологийн цагдаагийн албанаас нийт ард иргэдэд эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
