Улс даяар хөл хорио сунгаж байгаатай холбоотойгоор хүмүүс хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу явуулах нь ихсэх хандлагатай байна. Тэгвэл хүүхдүүдээ хөдөө явуулахаар зэхэж байгаа эцэг, эхчүүдэд хандан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.
Таны хүүхдэдээ бэлтгэж өгөх материаллаг зүйлс:
• Амныхаалт, нимгэн бээлийг хүрэлцэх хэмжээгээр бэлтгэж явуулах
• Анхны тусламжийн жижиг хайрцаг бэлтгэх, үүнд: гар ариутгагч, эмнэлгийн спирт, иод, бинт, хөвөн, гарын болон нарны тос, өвчин намдаах эм хэрэгсэл гэх мэт • Нарны малгай, халхавч, усны болон уул хаданд авирахад өмсөхөд тохиромжтой хальтардаггүй гутал, цаг агаарын нөхцөлд тохируулан өмсөх ээлжийн хувцас, бусад Захиж, анхааруулах зүйлс:
• Хэн нэгэн биеийн эмзэг хэсгүүдэд хүрэх, шалиг үг хэллэгээр өдөх, эвгүйцэм ширтэх, хүнгүй газар болзох санал тавих зэрэгтэй тулгарвал, хамгийн итгэж болох, хамгаалах хүнд хэлж, тусламж авах талаар нэр зааж, хэлж өгөх
• Аав, ээжийнхээ утасны дугаарыг цээжлэх, утсаар болон интернетээр холбогдох аргыг зааж өгөх, гар утсаа цэнэгтэй байлгах
• Шаардлагатай тохиолдолд 108, 102, 103 утсанд холбогдох
• Бие эвгүйрхэх, бөөлжих, суулгах, халуурах, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл, насанд хүрэгчдэд хандаж тусламж авах
• Мотоцикл унах, сундлах, танихгүй хүний машинд суухаас татгалзах
• Цаг агаарын мэдээ сонсож, хувцаслалт, ахуйн хөдөлмөрөө зохицуулах
• Салхи шуурга ихтэй үед гэрээс гарахгүй, хонь малд явахгүй байх
• Хээр хөдөө хаягдсан төмрийн сэг, битүү эд зүйлийг цохиж балбаж тоглохгүй байх
• Уул хаданд авирахдаа болгоомжлох, хальтрахгүй гутал өмсөх
• Гол нуурын усанд орохдоо гүехэн урсгалтай газрыг сонгох
• Худагт мал услах, ус авах зэрэгт насанд хүрэгчтэй хамт явах
• Хонь мал хариулах хишиг өдөр гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явах
• Харангадсан ан амьтдаас болгоомжлох
• Хачиганд хазуулах, наранд хэт халахаас урьдчилан сэргийлж, нарны малгай өмсөх
• Хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтдаар тоглохгүй, үүр ноохойг эвдэхгүй, могойнд хатгуулахаас сэргийлэх
• Ан амьтны мах идэхгүй байх, үе тэнгийнхэн болон насанд хүрэгчдийг дагаж ан гөрөөнд явахгүй байх
• Ганцаараа уул хад, гол ус, өндөр ургасан өвс, дэрс шигүү ургасан газар явахгүй, нуугдаж тоглохгүй байх
• Галаар наадахгүй байх Хүүхдийг хүлээж авч байгаа төрөл садан, найз нөхөддөө захиж анхааруулах:
• Хүүхдийн биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг өдөр бүр ажиглаж, мэдээлж байх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжид холбох
• Хүүхдийн хонь мал хариулах хишиг өдөрт гэрийн барааны үзэгдэх орчинд бэлчээрлүүлэх, биедээ ус, нарны малгай, халхавч авч явахыг зөвлөх, хянах
• Хүүхдийг ганцааранг орхих, дэргэд нь архи, тамхи, зохисгүй үг хэллэг хэрэглэхээс татгалзах
• Мотоцикл унах, сундлах, мориноос унахаас сэргийлэх
• Хүүхэдтэй эерэг элэгсэгхарилцах, юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлбарлаж таниулахад анхаарах
• Гэр бүлийн харилцааны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх
• Монгол ахуй, ёс заншил, ёс суртахууны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
• Ажил хөдөлмөрийн дөр суулгах, зөвлөх

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
