2020 оны нэгдүгээр сараас эхлэн Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран иргэд, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэг, залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлсэн. Энэхүү аяныг мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд санхүүгийн гэмт хэрэг, луйвар, залилан 15.3%-иар буурсан гэх албаны мэдээлэл байна. Тус аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аян энэ сарын 20-ны өдрөөс орон даяр зохион байгуулагдаж эхлээд байна.
“Нягтлах тусам аюулгүй” аянг ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛБАНК, ХААН БАНК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй.
Энэхүү аяны идэвхжүүлэлтийн хугацаанд зохион байгуулагчид залилах гэмт хэрэг, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг постер, видео, шторк, радио контент, ТВ мэдээ, вебсайт мэдээ гээд бүх хэвлэл мэдээллийн сувгуудаар тасралтгүй дамжуулан хүргэхээр зорьж байгаа тул та хаанаас ч мэдээлэл авах бүрэн боломжтой.
Тухайлбал, цахим хэрэглээндээ аюулгүй байдлыг хэрхэн хангах, яавал санхүүгийн болон цахим банкны луйварт өртөхгүй байх тухай болон иргэдийн төдийлөн анзаардаггүй энгийн зүйлс санхүүгийн эрсдэлд оруулдагийг энэхүү нөлөөллийн аянаар хүргэнэ.
Нөгөө талдаа “Нягтлах тусам аюулгүй” аян Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий юм. Иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад аяны үр дүнгээс харахад залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ. Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, цахим банкны луйварт өртөж хохирохгүй байх тухай сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлсэн болно.
ВИДЕО:
Цагдаагийн байгууллагын статистик мэдээнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 2017 онд 2,996, 2018 онд 5,372 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2019 онд 7,821 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 16 хувийг залилах хэрэг эзэлж байна.
Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь нийгмийн сөрөг байдал, ялангуяа ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой боловч нөгөө талаас Эрүүгийн хуульд залилах гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож хуульчилсан нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа залилах төрлийн гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болж байгааг дурдах нь зүйтэй юм.
Мөн иргэд маань өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж санхүүгийн луйварт өртөж, өөрийн нууцлах ёстой пин код, нууц үг, дансны мэдээллээ бусдад хэлдэг, нийгмийн сүлжээгээр алддаг нь энэ төрлийн гэмт хэрэгт өртөх цаашлаад хохирох эрсдэл үүсгээд байгаа юм. Иймд иргэд, олон нийт өөрсдийн санхүүгийн аюулгүй байдлыг цаг ямагт хамгаалах нь зүйтэй юм.
ТА ЗАЛИЛАГЧААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ ЧАДДАГ УУ?
ТА ДАНСАА ХАМГААЛСАН УУ?



Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
