“COVID-19 цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 05 дугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулах гэж буй билээ.
Уг ажлын хүрээнд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын гишүүдэд сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өгсөн бөгөөд, тус дүүрэгт хийгдэх дадлага сургуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
– Гамшгаас хамгаалах дадлага сургууль хэдэн хэсгээс бүрдэж байгаа вэ?
-Дадлага сургууль зохион байгуулах Монгол Улсын шадар сайдын тушаал гарсан бөгөөд хоёр үндсэн хэсэгт хуваагдан зохион байгуулагдана.
Нэгдүгээрт. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, энэ ажлыг яаж төлөвлөсөн, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийгдэнэ. Энэхүү сургалт нь 72 цагийн турш тасралтгүй явагдана.
Хоёрдугаарт. Бодит дадлага сургууль хийнэ. Тухайлбал, хүндэрсэн үед хатуу хөл хорио тогтоох дадлагыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулна.
– Чингэлтэй дүүрэгт хөл хорионы дадлага сургуулилалт гэхээр бусад улс орнуудад авч байгаа шиг хатуу байх уу?
– Энэ дадлага сургууль иргэдийг бөөгнөрүүлэхгүй. Зөвхөн байгаа газраасаа оролцохоор зохион байгуулна. Ер нь нөхцөл байдал хүндэрсэн үед бид хатуу хөл хорио тогтоож байж л ажиллана. Иймд энэ дадлагыг хийж үзэх гэж байна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тус хугацаанд хязгаарлана. Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг.
Нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийж үзнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Энэ бол зөвхөн дадлага.
Хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоож авах, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой.
– Тэгэхээр тухайн өдөр тус дүүргийн ажилтай хүмүүс нь ажилдаа явахгүйгээр дадлага сургуульдаа оролцоод гэрээсээ огт гарахгүй гэж уу?
– Дүүргийн удирдлагууд, ажлын хэсэгтэйгээ ярилцаж байна. Ер нь бол зөвхөн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага л үйл ажиллагаагаа явуулж буй байдалтайгаар, бусад нь яг зогссон байдалтайгаар явагдана. Зарим байгууллагууд цахимаар ажлаа зохион байгуулах боломж байгаа эсэх, иймд үд гарах хүндрэлийг олж тогтооно.
Үүнээс гадна яармагийн дэнж дээрх спорт цогцолборт 300 ор дэлгэж, хөнгөн чанартай өвчилсөн хүнийг хүлээж авах дадлага хийж үзнэ. Энэ газар жирийн иргэдийг авч очихгүй. Зөвхөн мэргэжлийн байгууллагын хүмүүс хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөөд өвчтөнөө хүлээж авах байдлаар тухайн газарт бүрдэх нөхцөл байдлыг харуулах дадлага хийнэ.
Дараа нь эх хүүхдийн эмнэлэг дээр 100 хүндэрсэн өвчтөн авах дадлага хийнэ. Мөн цаашлаад хоёр хээрийн эмнэлэг дэлгэж үзнэ. Энэ бүхэн бидний цаашид ашиглах, урьдчилаад товлочихсон, цэг байрууд байгаа юм.
Эх сурвалж: ikon.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
