Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.
Коронавируст /КОВИД-19/ халдварын цартахлын үед нийгмийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь курс, дамжаа, сургалтын төвүүдийг эрүүл ахуйн тусгай шаардлага, хяналтын хүрээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Иймд дор дурдсан зөвлөмжийг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллуулахыг анхааруулж байна.
- Сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлэх;
- Суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, бүртгэж, баиалгаажуулсан байх /овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар, шаардлагатай тохиолдолд холбогдох 2-оос доошгүй хүний утас г.м/
- Сургалт эхлэхээс өмнө болон тарах үед нь биеийн халууныг тогтмол үзэж бүртгэл хөтлөх;
- Анги, танхимд спиртэн суурьтай гар халдваржүүлэх уусмал байршуулах;
- Хичээлийн танхимд заавал амны хаалт зүүх;
- Сургалтыг аль болох цахим хэлбэрээр зохион байгуулах;
- Ширээ хоорондын зайг 1,5-2 метрээс багагүй зайд байрлуулах, хүн хооронд зайг барих;
- Нэг удаад 10-аас ихгүй хүнтэй, богино цагаар хичээллэх;
- Сургалтын ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ хийх, анги танхимд 2 цаг тутамд агаар сэлгэх;
- Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх;
- Анги танхимд хооллохгүй, гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх;
- Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх;
- Ариун цэврийн өрөөнд гарын шингэн саван, гарын цаасан алчуур байршуулах;
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах;
- Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмжийг мэргэжлийн түвшинд боловсруулж, мөрдөж ажиллах (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт);
- Cуралцагч, үйлчлүүлэгчид чөлөөтэй үйлчлүүлэх эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байх.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
