“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нар оролцсон юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, “Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 халдварын цар тахлын оргил үе 5, 6 дугаар саруудад тохиож болзошгүй гэж анхааруулж байгаа бөгөөд улс орнуудын засгийн газарт хөл хорио, тусгаарлалт хийх, эмч, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, боломжийг дээшлүүлэх,хамгаалах хэрэгслийг ард иргэдээр бүрэн хэмжээгээр ашиглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоо давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгөөд байна. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байна” гэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос 2020 оны 01 дүгээр сараас эхлэн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, гадаад улс орнуудад байгаа Монгол улсын иргэдээ татаж авах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дэлхийн 30 гаруй улс орноос 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2648, хилийн авто болон төмөр замын боомтоор 6096 буюу нийт 8,744 иргэнээ эх оронд нь татан авч, тусгаарлах, эрүүл мэндийн үйлчилгээ, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулсан. Ингээд сургууль дадлагын үйл ажиллагаанд манай улсын төрийн бүх шатны байгууллагын алба хаагчид, ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, батлан хамгаалах, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, гаалийн албан хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм.

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль нь гурван үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
