2020 оны тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 612-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн байна. Үүний 7 нь хүүхэд. Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байв.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Онхолдох хэлбэрээр-4
- Мотоцикл, мопед, унадаг дугуйтай мөргөлдөх-2 тус тус бүртгэгджээ.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:
- 2020.05.11-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт шороон замд У жолоочтой Mitsubishi Lancer маркийн автомашин онхолдож, зорчигч 62 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг нь хохироосон,
- 2020.05.13-ны өдрийн 13 цаг 00 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт шороон замд Д жолоочтой Toyota Prius маркийн автомашин нь явган зорчигч 2 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
- 2020.05.13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэр, асфальтан замд Э жолоочтой Hyundai Universe маркийн автобус О жолоочтой Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж, Honda Fit маркийн автомашинтай жолооч 54 настай, эмэгтэй О, зорчигч 38 настай, эмэгтэй О нарын амь нас хохирсон,
- 2020.05.14-ний өдрийн 11 цаг 30 минутын орчим Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 74 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг шалгаж эхэлсэн.
“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 10 зөрчил бүртгэгдсэн”
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 10 зөрчил бүртгэгдсэн байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2.6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 2.4 хувиар тус тус өсөж, ослын улмаас гэмтсэн хүн 41.6 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 28.5 хувиар тус тус буурчээ.
Өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсэж, онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, гамшгийн түвшинд хүрнэ. Сүхбаатар аймаг өглөөний 08:00 цаг, харин Хэнтий, Дундговь аймгууд өглөөний 10:00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Орон нутгийн замд зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
