Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас “Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэлтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас үйлдэгддэг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?
Та бүхний амрыг эрье. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт нь хэрэг нь хуучин эрүүгийн хуулийн 138, 183 дугаар зүйл ангиар зүйлчлэгддэг байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасны дагуу Бусдын амь насыг болгоомжгүй хохироох болон 11.3, 11.5 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд ихээр бүртгэгддэг.
Иймд барилга угсралт, уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих улирал ирж буйтай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн жил мөн адил энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 05 дугаар сарыг сонгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан.
Хөдөлмөр хамгааллыг зөрчсөний улмаас үйлдэгдэж байгаа хэрэг өнгөрсөн онд болон энэ онд хэр их бүртгэгдсэн бэ?
Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдэж 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өсч, 2020 эхний улиралд 33 бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдсэнээс Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсний улмаас үйлдэгдсэн нь 35 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгжээр буюу,4.6 хувиар өссөн үзүүлэлтэй байна.
Он гарсанаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон 14, эрүүл мэндээрээ хохирсон 12 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Энэ төрлийн гэмт хэрэг ямар шалтгаанс болж гол төлөв гараад байна вэ?
Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлаж үзэхэд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, барилга дээр ажиллаж буй ажилтан нь өөрийн эрх үүргээ мэддэггүй аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй, хамгаалах хэрэгсэлийг өдөр тутамдаа хэрэглэдэггүй, талбайн эмх цэгц ерөөсөө байдаггүй, өндөрөөс унах болон бусдын дээрээс багаж хэрэгсэл, бусад эд зүйл унахаас урьдилан сэргийлж хамгаалалтын хаалт, торыг хийдэггүй, хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, инженертэй боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгыг өдөр тутамд өгдөггүй, барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмыг зөрчсөний улмаас үйлдэгдэж байна.
Мөн нэмж хэлэхэд иргэд маань өөрсдийнхөө аюулгүй байдлаа сайн ханган ажиллаж, цалин авахаа нэн тэргүүнд тавилгүйгээр эхлээд аюулгүй ажиллагаагаа л нэн тэргүүнд тавьж баймаар байна.
Иймд иргэд та бүхнийг өөрийнхөө мөн гэр бүлийнхээ төлөө өөртөө болон бусдад учирч болох гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар судлан дагаж мөрдөхийг уриалж байна. Хамгийн үнэт эрдэнэ бол хүн та юм.
Ярилцсанд баярлалаа.
–Та бүхэнд ажлын амжилт хүсье баярлалаа.

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
