Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны түүхт 74 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээний нээлт өнөөдөр /2020.09.09/ боллоо. Тэмцээний нээлтэд тус тэмцээнийг санаачлагч Монгол улсын гавьяат хуульч Д.Алтангэрэл, удирдлагуудын төлөөлөл, алба хаагч нар оролцож, “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Анх 1993 онд Улсын Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэлийн шийдвэрээр “Мэргэжлийн аварга мөрдөн байцаагч” тэмцээнийг аймаг, нийслэлээс шалгарсан 43 мөрдөн байцаагчийг оролцуулан зохион байгуулж, тус газрын Чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбаяр түрүүлж байсан түүхтэй.
Энэ удаагийн тэмцээнд цагдаагийн байгууллагын 50 гаруй нэгжээс шалгарсан 54 мөрдөгч нараас гадна Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч гээд нийтдээ 54 мөрдөгчийн гурван өдрийн турш өрсөлдөн дүнгээ гаргах юм. Энэ удаагийн тэмцээн хамгийн олон оролцогч оролцож байгаагаараа онцлогтой. Мөрдөгч нар хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах зэрэг нийт найман төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцож байна.
27 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээний гол зорилго нь мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадвар, бие бялдар, мэдлэг чадвараа дээшлүүлэх, мөрдөх ажиллагааны чанар үр дүнг ахиулах, цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх юм.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
