Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим үйлчилгээний https://evisa.mn/ сайтаар гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, оршин суух зөвшөөрлийн сунгалт, виз сунгалтын үйлчилгээг үзүүлж байна.
Уг үйлчилгээ нь 2019 оны тавдугаар сараас шат дараатайгаар хэрэгжиж эхэлснээс хойш нийт 11 улсын 7000 орчим гадаадын иргэнд 10 төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, 2000 иргэнд бизнес олон удаагийн визийн зөвшөөрөл, 2100 иргэнд олон улсын хилийн боомт дээр олгох жуулчин ангиллын визийн зөвшөөрөл, 800 иргэнд суралцах ангиллын визийн зөвшөөрөл олгосон байна. Мөн хөрөнгө оруулагч болон хөдөлмөр эрхлэгч 350 гаруй гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх үйлчилгээ үзүүлжээ.
Цахим үйлчилгээ нэвтэрснээр иргэд өөрийн хүссэн газраасаа интернэт ашиглан үйлчилгээ авах боломжийг олгож байна. Цахим үйлчилгээг авахдаа https://evisa.mn холбоосоор нэвтэрч, бүртгүүлэх бөгөөд програмд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээх юм. Цахимаар илгээсэн уг хүсэлтийг хүлээж авч, бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр илгээнэ.

Өмнө нь оршин суух үнэмлэх болон виз сунгалт, виз зөвшөөрлийн материалын бүрдлээ авчирч өгөх болон хариугаа хүлээн авахаар 2-3 удаа ирдэг байсан бол одоо ирэх шаардлагагүйгээр хүсэлтийнхээ хариуг хүлээн авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх чухал ач холбогдолтой юм . Гадаадын иргэн, харьяатын газар технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах ажлыг үе шаттайгаар хийж байна.

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
