Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа.
Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх сургалтанд хамруулах болон хүний нөөцийн туршлага судлах үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой чухал ач холбогдол бүхий гэрээ юм.
Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Тасгийн дарга Я.Энхбаясгалан, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйг эрхлэх газрын Сургалтын төвийн захирал Шинь Ин Жэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны төвийн дарга Гвон Жүн Гю болон албаны бусад хүмүүс оролцов.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол улсын иргэд сүүлийн жилүүдэд ажлын байран дээрх үйлдвэрийн осол гэмтэлд ихээр өртөж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа билээ. Зөвхөн сүүлчийн 2019~2020 оны байдлаар гэхэд л ажлын байран дээрх үйлдвэрийн осолд өртөн тус төвд хандсан нийт 403 Монгол улсын иргэнд Солонгосын Хөдөлмөр халамжийн корпораци, Үйлдвэрийн ослын даатгалын газраас 345 371 476 воны нөхөн олговор олгуулаад байна.
БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төвийн дарга Д.Баярмандах энэ осол гэмтлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн холбогдох удирдлагуудтай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уулзалт хийн Монгол Улсын иргэдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Үүний үр дүнд тус хэрэг эрхлэх газрын сургалтын төвийн төсвөөс санхүүжүүлэн гадаад иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах төсөлт ажлыг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь өнөөдөр ийнхүү албан ёсны баримт бичиг болж үзэглэгдэж байна.
Төвийн дарга Д.Баярмандах гэрээ байгуулах үеэр хэлсэн үгэндээ “Манай залуус ажил амьдралаа сайжруулах, мэдлэг боловсролтой болох, мэргэжил технологи сурч судлах, БНСУ-ын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн шилдэг иргэн болохын тулд Солонгос орныг зорьж, тэмүүлж ирцгээдэг. Одоо ч гэсэн ирэх хүсэл дүүрэн мянга мянган залуус нааш тэмүүлж байгаа. БНСУ-д ажиллаж амьдрахаар тэмүүлж ирсэн эдгээр залуусаа, монгол иргэдээ амар амгалан, аюул осолгүй, эрүүл саруул байлгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд БНСУ-тай хамтран хийхээр болж буй нэгэн томоохон ажлын эхлэл ийнхүү тавигдаж байна” гэж гэрээний ач холбогдлыг онцлон хэллээ. БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газрын дарга Шинь Ин Жэгийн хэлснээр тэрээр сургалтын хүрээлэнгийнхээ баг бүрэлдэхүүний хамт Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд өнгөрсөн хоёр жилийн дотор хоёр удаа очиж уулзалт хэлэлцээр хийн сургалт зөвлөгөөг зохион байгуулж байсан бөгөөд энэхүү гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн талбарт хөлсөө урсган ажиллаж буй монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө бид хамтдаа хичээн зүтгэж ажиллах боломж улам нэмэгдэж байна гэжээ.
Мөн энэ өдөр тус гэрээний дагуу БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газраас Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Төвийн мэргэжилтнүүдэд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх гурван төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хамрагдсанаар Төвийн мэргэжилтнүүд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэддээ үйлдвэрийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж сургалт хийхэд илүү нарийн мэргэших юм.








Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
