Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн барилгын хашаагаа сунгаж явган хүний зам хаасан асуудлыг шийдвэрлэлээ.

Дүүргийн 4 хороо буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын эсрэг талд иргэн Ж.Булгантамирын эзэмшилд байдаг барилга нь зөвшөөрөлтэй боловч нийтийн эзэмшил талбайд халдаж, явган хүний зам хаажээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг дотогш татаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

Мөн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд хэсэгт байрлах “Ази фарм” компани барилгын хашаагаа автобусны буудалд тулгаж, явган хүний зам талбай хаасан зөрчлийг Хот байгуулалт хөгжлийн газраас удаа дараалан сануулж, шаардлага хүргүүлж байжээ. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дур мэдэн барилгын хашаагаа сунгасан компаниудад хариуцлага тооцож, яаралтай явган хүний зам талбайг чөлөөлж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
