Монголын Татварын албаны хувьд 2001 оноос эхлэн татварын тайланг цахимаар авах оролдлогыг хийж эхэлжээ. Харин одоо минутад 345, цагт 21 мянга орчим татвар төлөгч цахимаар татварын үйлчилгээг авч байнаЭхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрчээ.
Татварын үндсэн 5 үйл ажиллагааг бүрэн цахимжуулжээ:
- Татвар төлөгч татварын албанд бүртгэгдэх
Биеэр ирж татварын албанд бүртгүүлдэг байсан бол Улсын бүртгэл дээр бүртгэгдсэн даруйд Татварын албанд цахимаар бүртгэгдэнэ.
- Хуулийн дагуу тайлан өгөх
Бүх тайлагналыг цахимаар авдаг болжээ. ААН-үүдийн явуулсан тайланг ХУР системээр дамжуулан нэгдсэн систем автоматаар шалгаж, алдаатай байвал тайланг буцаан явуулдаг болжээ. Өмнө нь буруу ч байсан зөв байсан хүлээж авдаг байсан. Ингэснээр тухайн бизнес эрхлэгчийн татвартай холбоотой эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэх юм.
- Төлбөр төлөх
Өмнө нь бодсон тайлан дээрээ үндэслээд нягтлан нь нэхэмжлэхээ үүсгэж, банк дээр очиж төлдөг байсан бол одоо Татварын алба автоматаар нэмэхжлэх үүсгэж, бүртгэлтэй нягтлан эсвэл захирлынх нь цахим шуудангийн хаяг руу явуулдаг болжээ.
Нэг төгрөгийн ч зөрүүгүй, QR код бүхий нэхэмжлэхийг татвар төлөгч уншуулаад, Монголбанкнаас зөвшөөрсөн бүх төлбөрийн механизмаар төлөх боломжтой юм. Өмнө нь нягтлан өөрөө нэхэмжлэх үүсгэж төлдөг байсан учраас нэг төгрөг, 500 төгрөг гэх мэт жижиг мөнгөн дүнгүүдийг төлдөггүй байсан. 10.000.550 төгрөг төлөх байсан бол 10 саяыг нь төлчихөөр 550 төгрөгийн өртэй үүсдэг.Дараа нь тухайн компани тендерт ороход 550 төгрөгийн өртэй гэх шалтгаанаар хасагддаг байжээ.
- Хяналт шалгалтын процесс
Жижиг цайны газар ажлуулдаг Дулмаа эгчийг Эрдэнэт, Оюутолгойтой харьцуулж болохгүй гэх үүднээс Татварын багц хууль батлагдсан гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал онцолж байлаа.
Тэрбээр “Жижиг, бичил ААН-үүдэд хийгдэх хяналт, шалгалтыг заавар, зөвлөгөө өгөх арга зүй рүү нь чиглүүлдэг болсон. Том, дунд ААН-үүдээс зөвхөн эрсдэлтэй ААН-үүдийг шалгадаг болсон. Өмнө нь хийгддэг байсан хяналт, шалгалтын тоо татварын бодлоготой холбоотойгоор гурав дахин бууруулсан” хэмээн ярив.
Татварын 45 үйлчилгээг цахим болгосноос гадна татварын өртэй, өргүй тодорхойлолт авдаг үйлчилгээг бүгдийг нь цахим болгожээ. Ийнхүү дээрх татварын үйлчилгээг цахимд шилжүүлснээр татвар төлөгч талд 21 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
