Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт” сэдэвт сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна.

Сургалтыг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт судалгаа, мэдээллийн төвийн захирал С.Болорцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Зояа, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан нар удирдан явуулж байгаа юм.

Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга, гишүүд, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албад, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Боловсролын байгууллагын ажилтан, багш, сурагчдын төлөөлөл сургалтад хамрагдаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхдийн асуудлыг онцгойлон авч үзэх, хүүхдийн эрх, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөлтөд хүүхэд хамгааллын асуудлыг тусгах зорилготой тус сургалт энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
