Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Орчны бохирдлыг бууруулъя” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 1-20-ны хугацаанд зохион байгууллаа. энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны мэргэжилтэн, дэслэгч Г.Түмэн-Одтой ярилцлаа.
-Хөрсний бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Хөрсний бохирдол гэдэг нь тухайн хөрсний хэвийн үйл ажиллагаа гадны ямар нэгэн нөлөөгөөр байгалийн шинжээ алдах үйл явцыг хэлнэ. Ерөнхийдөө хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог. Хөрсний бохирдол хүнд металл, нян, хог гэсэн гурван хүчин зүйлээс үүдэлтэй. Хүнд металлын бохирдол томоохон хогийн цэгүүдийг дагаж бий болдог. Нянгийн бохирдлын тухайд яалт ч үгүй гэр хорооллын нүхэн жорлонтой холбогддог.
Хөрсний бохирдол амьд организмоос үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдол гэдэг нь дэлхий нийтийн асуудал болсон. Ганц манай улс хөрсний бохирдол яриад байгаа юм биш.
Хөрс бохирдох маш олон хүчин зүйл бий. Энэ дундаа гэр хорооллын нүхэн жорлон хөрсийг ихээр бохирдуулдаг гэдгийг дахин хэлмээр байна. Манай улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүгдээс үүдээд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байгаа.
-Орчны бохирдол дундаа хөрсний бохирдлын мэдээ мэдээлэл нийтэд дутмаг санагддаг. Экологийн цагдаагийн албанаас хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлэв?
-Агаар, усны бохирдол шиг нүдэнд ил биш учраас хөрсний бохирдлын асуудал орхигдоод байна. Хөрсний бохирдлыг шууд харах боломжгүй. Хөрс өөрөө ус, агаарын суурь болж өгдөг гээд бодохоор чухал асуудал. “Орчны бохирдлыг бууруулъя” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, тэр дундаа цахим сүлжээнд мэдээлэл түгээж ажиллаж байна.
-Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгаа гарсан. Энэ бодит тоо мөн үү?
-Нийслэл Улаанбаатар хотод 1990 онд хөрсний бохирдлын анхны судалгааг хийж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш олон удаа судалгаа хийгдсэн. Мэдээж нянгийн бохирдол 88 хувьд хүрсэн гэхэд хүн бүр гайхаж байгаа. Гэхдээ энэ нь хэлбэлзэлтэй. Манай орон жилийн дөрвөн улиралтай. Зуны улиралд хөрсний бохирдол ихээр гардаг. Өвөл бохирдол харьцангуй бага. Иймд хөрсний нянгийн бохирдлын хувь хэмжээ улирлын онцлогоос шалтгаалж хэлбэлздэг.
-Хүнд металлууд хөрсөнд нэвчсэнээр ямар өвчлөл үүсгэх вэ. Мөн дан ганц хүнд металл, элемент гэлтгүй хөрсний нянгийн бохирдол ямар өвчний суурь болох вэ?
-Хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг. Гэр хорооллын хөрсөнд хар тугалга ихээр агуулагдах боллоо. Энэ нь хүүхдийн мэдрэлийн үйл ажиллагаанд асар их хор хөнөөл үзүүлдэг. Цаашлаад цусан суулга, халдварт саа, вирусийн халдвар, боом, шар өвчин, гэдэсний халдварт өвчлөл үүсгэнэ. Хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэх аюултай.
Бид газар нутаг томтой, хүн ам сийрэг гэж бодоод хөрсөө тоодоггүй. Малчид бол өвс тэжээл муудаад ирвэл өөр газар руу нүүнэ. Хөрсний бохирдлоос гадна хөрсний эвдрэл хаа сайгүй бий болж байна. Иймээс иргэн бүр хөрсний бохирдлыг бууруулахад бодит оролцоогоо нэмэгдүүлэх нэн шаардлагатай.
-Хуульд зааснаар зориулалтын бус цэгээс бусад газар хог хаясан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
– Хог хаягдлын тухай хуулийн 43.1.4 дүгээр зүйл, 43.1.6 зүйлд зааснаар “Зориулалтын бус газар болон тогтоосон цэгээс бусад газарт, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон бүс, үерийн далан зэрэг газарт хог хаясан иргэнийг 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох” заалт бий.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
