Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг “Монгол Улсын Гавьяат холбоочин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Г.Чинзориг нь улсад нийт 32 жил ажилласан бөгөөд үүнээс Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын удирдах албан тушаалд 24 жил ажиллажээ. Тэрбээр нийт монголчууддаа хандан “Төр засаг, аав, ээж, гэр бүл, нийт салбарын хамт олондоо, энэ салбарт намайг өлгийдөн авч байсан “Монгол Шуудан” ХК-ийн захирал Жасрайн Жанцан асандаа талархал илэрхийлээд энэхүү эрхэм хүндэт шагнал нь Харилцаа, холбоо мэдээллийн технологийн салбарын үе, үеийн төлөөллүүд бид бүхэнд өгч байгаа шагнал гэж бодож байна. “Цахим Монголын төлөө зүтгэе, Монгол Улс мандан бадраг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Түүнд өнөөдөр /2021.02.08/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болон салбарын байгууллагуудын төлөөлөл хүндэтгэл үзүүлсэн юм.
Г.Чинзориг нь 2005-2015 онуудад “Монгол Шуудан ХК”-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийн цэвэр ашгийг 2,6 хувиар нэмэгдүүлэн, мэдээллийн технологид суурилсан олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, Дэлхийн Шуудан холбооны байгууллагаас олгодог EMS буюу буухиа шуудангийн үйлчилгээгээр Алтан болон Хүрэл өргөмжлөлийг тус, тус авч байсан.
“Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн орлогч захирлаар 2015-2018 онд ажиллаж, БСШУЯ-тай хамтран “Сумын төвийн ЕБС-иудад интернэт хүргэх, хөдөө орон нутгийн 52 алслагдан сум, суурин газарт утасгүй болон суурин өргөн зурвасын сүлжээ байгуулах, 21 аймгийн 207 сум, суурин газар, хүн амд утасгүй болон суурин сүлжээ хүргэх, уламжлалт суурин утаснаас дараа үеийн суурин утасны (NGN) технологи руу шилжүүлэх, MIP70 үйлчилгээг бүх ухаалаг төхөөрөмжид ашиглах боломжтой шинэчлэл хийх, “Төрийн цахим үйлчилгээ” төслийн төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбох, хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан.
Г.Чинзориг 2018 оны 09 дүгээр сараас Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд салбарын эрх зүйн шинэчлэлт хийх ажлыг манлайлан Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудыг шинэчлэх болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг шинээр батлуулах зэрэг салбарын хөгжил дэвшилд түлхэц болох түүхэн ажлыг гүйцэтгэхэд хамт олноо удирдан оролцсон юм.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
