Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны хоёрдугаар сарын 11-ны өдрөөс 23-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүнээс гадна давхардсан тоогоор 6500 орчим алба хаагч ард иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэн эргүүл хамгаалалтын үүргийг гүйцэтгэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагад “Талархал” ирүүллээ.
Талархалд, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, эх оронч сэтгэлээр мөр зэрэгцэн ажилласан танай хамт олонд цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс чин сэтгэлийн “Талархал” илэрхийлье” хэмээжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
