Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Тус болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагын дэвшилтэд үйл ажиллагаа, сайн туршлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл, соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шилдгээр шалгаруулна.
Болзолт уралдаанд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилах, сайн туршлага, шинэлэг арга барилаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломж нээгддэг. Мөн эрүүл, аюулгүй ажлын байрны тоог нэмэгдүүлэх, ААНБ-уудын сайн туршлагыг бусдад түгээх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.
Хөдөлмөрчин хүний эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангах ажил олгогчид, ажилтан, албан хаагчид өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарал хандуулах, төр, хувийн хэвшлийн байгууллагууд ХАБЭА-н асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон тавих хэрэгтэй.
Хөдөлмөрийн хүний төлөө, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэн ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уралдааны материалыг яамдын ХАБЭА-н салбар хороо, Аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүдээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны дотор хүлээн авч байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
