ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс Төрийн цахим мэдээлэл солилцох “E-mongolia” систем ашиглан цахим хэлбэрээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээний талаар тодрууллаа.
–Монгол Улсад мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээ бий болж төлөвшөөд багагүй хугацаа өнгөрч төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээнд онлайн үйлчилгээний хэлбэр нэвтэрсэн. Цагдаагийн байгууллагаас хэчнээн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бэ?
-Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм.
Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн чухал.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259, 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149, 2020 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 90 дугаар тогтоолд цагдаагийн байгууллагаас үзүүлэх 12 төрлийн үйлчилгээ, лавлагааг олгохоор заасан.
Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн оны дугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран батлагдсан жагсаалт дахь долоон төрлийн үйлчилгээ, дээрх тогтоолд заагдаагүй боловч цахимаар хүргэх боломжтой гурван төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн.
2021 оны байдлаар цагдаагийн байгууллага:
- Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,
- Жолоодох эрхийн оноо,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,
- Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,
- Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,
- Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох,
- Монгол Улсын Олон улсын жолооны үнэмлэх захиалах (1,2,3 жил) гэсэн есөн төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан иргэдэд хүргэж байна.
-Цаашид Төрийн үйлчилгээний систем “E-mongolia”-д цагдаагийн байгууллагаас ямар лавлагаа, үйлчилгээг нэмж хамруулах вэ?
-Цаашид батлагдсан жагсаалтад тусгагдсан,
- Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох,
- Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа,
- Аюултай болон овор ихтэй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох,
- Монгол Улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан борлуулах төвөөс худалдан авах зөвшөөрөл олгох,
- Галт зэвсгийн гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээ, лавлагааг 2021 онд багтаан төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д холбохоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллаж байна.
Вэбсайтаар харагдах байдал “Үйлчилгээнүүд” цэс
Гар утсаар “E-mongolia” аппликэшний харагдах байдал
Эх сурвалж: ЦЕГ






Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
