Өөрийн хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэнээс яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Золбоо нар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулснаар, “3 үгт хаяг”-ийн аргачлалыг яаралтай тусламжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр боллоо.
“3 үгт хаяг” /what3words/ гэдэг нь дэлхийн гадаргын 3 метр кв тутмыг 3 үгээр оноосон хаяг ба өөрөөр хэлбэл “уртрагийн ” E106 51′ 10.135″, өргөргийн N47°11′ 5.645” гэсэн солбицлыг “морь, уул, үнэнч” гэх мэт хоорондоо хамааралгүй 3 үгээр төлөөлүүлсэн гэж ойлгож болох юм.
“What3words” программын байршил тодорхойлж буй аргачлал нь дуудлага өгч буй иргэн өөрийн ухаалаг утсанд суулгасан “What3words” программ, эсвэл цахим хуудас руу хандан гарч ирсэн 3 үгийг мэдээлэл хүлээн авагчид хэлэхэд 3 метр кв-ын нарийвчлалтайгаар байршлыг тодорхойлох боломжтой байдаг.
Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын хаягжилт хангалтгүй, иргэдийн хаяг, байршлын мэдлэг дутмаг, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, барилга байгууламж нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас тусгай дугаарын 101, 102, 103, 105 утаст гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл өгч буй иргэдийн 5 орчим хувь нь өөрийн байршлаа мэддэггүйгээс яаралтай тусламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. Мөн төв суурин газраас зайтай байгаа иргэн уул, ус, орчны баримжаагаар дуудлага, мэдээлэл өгдгөөс шалтгаалж дуудлагын дагуу тухайн хаяг дээр шуурхай очиход хүндрэлтэй байдаг.
Иймээс дээрх “3 үгт хаяг”-ийн аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Монгол Улсын яаралтай тусламжийн үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн байгууллагад яаралтай тусламжийн дуудлага өгч буй иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааг түргэвчлэх, хаяг байршлаа мэдэхгүй эсвэл хаяг байршлаа тодорхойлж хэлэх боломжгүй нөхцөл байдалд орсон иргэний байршлыг цаг алдалгүй тогтоох боломж нэмэгдэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
