Монгол Улс анх “Энхсаран” сувиллаас коронавирусний халдварыг дотооддоо алдаж байсан билээ. Харин халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, коронавирусний халдварыг дотооддоо алдсан “Энхсаран” сувиллыг шалгаж, нэр бүхий нарын 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар албаныхан өмнө мэдээлсэн. Яллагдагчаар татагдсан нэр бүхий 13 хүний дунд халдвартай нь батлагдаж тусгаарлалтад байсан иргэн Д.Мөнхбат багтсан бөгөөд сошиал орчинд “Энхсаран” сувиллын асуудлыг ил болгосон иргэнийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл сошиалд цацагдаад буй.
Тэгвэл иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татсан нь шалтгаан нь “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа хөл хорионы халдвар хамгааллын дэглэм санаатайгаар зөрчиж, үймээн үүсгэж, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэн тусгаарлах байрны дэглэм зөрчсөн асуудлаар шалгагдсан байна.
Тодруулбал, тухайн үед тусгаарлагдаж байсан иргэдийг турхирч, дураараа бусдын өрөө рүү хэсч, амны хаалтаа зүүхгүй асуудал үүсгэн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн, таван иргэн байсны нэг нь иргэн Д.Мөнхбат аж.
Энэ асуудлыг эргэн сануулахад, түүнийг иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн Эрүүгийн хуулийн 15.6.1-т зааснаар яллагдагчаар татах саналаа ЦЕГ-аас сарын өмнө прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт 5 иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн билээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
