2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цагаас Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын Улаан түвшинг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар түвшинд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Өндөржүүлсэн бэлэн байдлын Улбар шар зэрэгт аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд шат дараатайгаар нээхээр Улсын Онцгой комиссын 17 дугаар хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс халдварын тархвар нэмэгдэх эрсдэлтэй 18 салбарын үйл ажиллагааг түр хязгаарлана. Үүнд:
1.Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх зөвшөөрнө.)
7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
8. Сургалтын төв
9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
10.Алжаал тайлах төв
11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
12. Саун, бассейн, нийтийн халуун ус
13. Зочид буудал, дэн буудал
14. Амралт, жуулчны газар
15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
16.Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.
Мөн аймаг орон нутгийн хэмжээнд вакцинжуулалтыг эрчимжүүлсэн учраас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ныг хүртэл хязгаарлахаар УОК-оос шийдвэрлэлээ.
Вакцины 2 тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх “Ковидоос сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” -ыг УОК-оос боловсруулж байна.
Тус журамд вакцины давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд фитнес,бассейн, иог, бялдаржуулах төвүүд нээлттэй, хөдөө орон нутаг руу зорчиход ПСР болон хязгаарлалтгүй зорчиж болох заалтуудыг тусгажээ.
Халдварын нөхцөл байдал буурах хандлага ажиглагдаж байгаа боловч цаашид мутацын шинжтэй халдвар гарах эрсдэл байгааг албаныхан сэрэмжлүүлээд иргэн бүр хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг зөвлөж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
