Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд Таны төлсөн татвар тахлыг давах дэм уриатайгаар зохион байгуулагдаж байна. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал 2020 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ-үүдийг зарлалаа.Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-өөр 20 аж ахуйн нэгжийг, сегмент тус бүрээр таван шилдэг аж ахуйн нэгжийг тодруулсан юм.
Мөн ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-өөр 10 иргэнийг шалгарууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Л.Чинбат, Л.Болд, Д.Ончинсүрэн, Б.Уянга, Баянзүрх дүүргийн иргэн Д.Сүрэнхорлоо, Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Энхбаяр, Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга нар шалгарлаа. Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН 10 аж ахуйн нэгж
Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,
Эрдэнэс таван толгой ХК,
Оюу толгой ХХК,
АПУ ХК,
Энержи ресурс ХХК,
Болдтөмөр ерөө гол ХХК,
Спирт бал бурам ХХК,
ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК,
Хүрэн толгой коал майнинг ХХК,
Тавантолгой ХК
ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж
Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ,
Эрдэнэставан толгой ХК,
Хүрэн толгой коал майнинг ХХК,
ХААН БАНК ХХК,
Энержиресурс ХХК,
Ти Ти Жи Ви Си Өү ХХК,
Тийсс Монгол ХХК,
Бодь-Интернэшнл ХХК,
Монголын алт МАК ХХК
М Си Эс Протерти ХХК
АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ 10 аж ахуйн нэгж
Таван толгой түлш ХХК,
Мобиком корпораци ХХК,
Юнител ХХК,
Номинхолдинг ХХК,
Таванбогд фүүдс ХХК,
Өндөр алтайн зам ХХК,
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК,
Багануур ХК,
Жимобайл ХХК,
Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа.
Шинэчилсэн татварын багц хууль анхны жилдээ хэрэгжсэн. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан хүндрэл бэрхшээл, ойлголтын зөрүүг тодруулах зорилгоор “Татвар төлөгчөө сонсъё” цахим хэлэлцүүлгүүдийг фэйсбүүк, клубхаус сошиал сайтуудаар дамжуулан өдөр бүр хийж, татвар төлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэх юм. Мөн татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр шинэ хууль, журам, аргачлал, цахим татварын үйлчилгээний тухай том, дунд, жижиг, бичил, хувь хүн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан 17 төрлийн цахим сургалтыг Татварын ерөнхий газрын газар, хэлтсүүд, ТТТГ, НТГ, аймаг, дүүргийн татварын хэлтсүүд өөрийн харьяа татвар төлөгчдөд зориулан хуваарийн дагуу зохион байгууллаа. Цар тахлын хүнд үед татвараа төлж, төсвийн орлогыг бүрдүүлсэн татвар төлөгчдөдөө баярлалаа.
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
