Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.
Монгол Улсад нийт 6540 стандарт мөрдөгдөж буйгаас 38 хувь буюу 2434-ийг нь олон улсын түвшинд хүргэжээ. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын 16 стандартыг үндэснийх болгож, Үндэсний 4 стандартыг шинээр боловсруулж баталсан байна. Өдгөө тэд цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд ашиглах материалын чанарын стандартыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд энэхүү баримт бичиг батлагдвал хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.
Цаашид мөнгөн аяга, ноос ноолууран бүтээгдэхүүнээс эхлээд үндэсний брэнд болсон бүтээгдэхүүний жишиг стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлж, батлуулах зорилт тавин ажиллаж буй. Үүний тулд эхлээд үндэсний стандартын чанарыг дээшлүүлэх асуудал чухал байгаа учраас нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн техникийн хороо тухайн салбарын стандартыг эцэслэн баталдаг байх зохицуулалтыг хуулийн шинэчлэлээр баталгаажуулж өгчээ.
Хэмжил зүйн чиглэлээр эдийн засгийн ач холбогдолтой, эрэлт хэрэгцээтэй салбарын лабораториудыг Монголд бий болгох шаардлага үүсээд байгаа бөгөөд сүүлд Германы төслийн хүрээнд зайнаас халуун хэмждэг төхөөрөмжийг баталгаажуулах лабораторийг байгуулахад бэлэн болсныг Шадар сайдад танилцуулав. Улс, нийслэл хот болоод нийгмийн хөгжлийн хэмжүүр болсон стандартын шинэчлэл, баталгаажуулалт, хэрэгжилт, хяналт гэдэг шат дамжлага бүртээ маш чухал ажил байдаг. Шадар сайдын хувьд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрыг байгуулж, хэд хэдэн чухал стандартуудыг батлуулж байсан учраас өдгөө өөрийн эрхлэх харьяа агентлагуудын нэг болох Стандарт, хэмжил зүйн газрынхнаас илүү их зүйлийг хүсэн хүлээж, өндөр шаардлага тавьж, шахаж шаардаж ажиллахаа онцолсон юм.
“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050”-д тусгагдсан төсөл хөтөлбөрүүд, бодлогын томоохон ажлуудаас танай агентлагийн хэтийн зорилт, төлөвлөгөөнд аль салбарын ямар ажлууд тусгагдаж байгаа вэ. Монгол үндэстний хөгжил дэвшил та бүхнээс ихээхэн шалтгаална. Үндэсний стандарт батлах нэг хэрэг. Баталсан стандартынхаа хэрэгжилтэд үндэсний хэмжээнд хяналт тавьж ажиллах нь чухал. Дан ганц мэргэжлийн хяналтын байцаагчдад найдаад орхиж болохгүй. Стандарт, хэмжил зүйн байгууллагын нарийн мэргэжлийн боловсон хүчин хомсдолтой байгааг ойлгож байна. Энэ чиглэлээр төр, засаг бодлогоор дэмжиж анхаарна. Харин та бүхний хувьд юуны түрүүнд монгол хүн эрүүл, аюулгүй аж төрөх зэрэг наад захын асуудлыг шийдэхүйц стандартыг батлан, дагаж мөрдүүлэхэд анхаарч, цаашлаад үндэснийхээ хөгжлийн түвшинг ахиулахын тулд шаардлагатай стандартуудыг олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтэд нь бусад газруудтайгаа хамтдаа хяналт тавих хэрэгтэй” хэмээн Шадар сайд хэллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
