“ЦАХИМ ТӨГСӨЛТ-ЦАХИМ АЖЛЫН БАЙР” өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар клуб” ТББ-тай хамтран 2021 оны 06 дугаар сарын 07,08-ны өдрүүдэд CAREER EXPO платформ дээр зохион байгуулна.
Өдөрлөгийн зорилго нь их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үзүүлэх, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ажил олгогч байгууллагуудын хүний нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тус арга хэмжээ зохион байгуулагдах хугацаанд:
• Төгсөгчдийг цахим өдөрлөгт оролцуулах,бүртгэх
• Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага төгсөгчдийг мэргэжлийн дагуу сул чөлөөтэй ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийх
• Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэдээлэл хүргэх
• Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ,арга хэмжээ
• Цахимаар ажлын байранд зуучлах
• Ажил олгогчдын нээлттэй ажлын байрны мэдээллийг төгсөгчдөд цахимаар хүргэх
• Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд, мэргэжлийн сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажил горилогчдод ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох зөвлөгөө, мэдээлэл өгөх
• Төгсөгчид холбогдох цэсүүдэд хандан, анкет бөглөх, анхан шатны ярилцлагад орох
• Ажил олгогч нар ажил хайгч иргэдийн анкет мэдээлэлтэй танилцах, анхан шатны ажлын ярилцлага хийх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
Ажил хайгч шинэ төгсөгч оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ЦАХИМ ХАЯГ: https://www.expomongolia.org/careerexpo/
ХУГАЦАА: 2021.06.07-2021.06.08

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
