Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцаж ажиллах Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргасан талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ.
Монгол Улсад хамгийн сүүлд Багануур хотыг барих шийдвэр гаргаж байв. Харин 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Төв аймгийн Сэргэлэн, Зуунмод зэрэг улсын зэрэглэлтэй сумд байрлах Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод, Майдар хотыг барих шийдвэр гаргасан юм.
Тус хөндийд цогц бүтээн байгуулах ажил төлөвлөж байгаа бөгөөд, усны нөөцийн судалгаагаар урьдчилсан байдлаар 150 мянган хүн амьдрах боломжтой.
Хөшигийн хөндийд ашиглалтад оруулсан нисэх онгоцны буудал, удахгүй барих Богдхан төмөр замыг дагасан тээвэр, ложистикийн бизнес хөгжихийн зэрэгцээ соёл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн ажлын байр бий болох юм.
Тус хөндийд шаардлагатай хоногт 20 мянган метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, авто замын сүлжээ, цахилгаан, дулааны станц, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлыг хийхээр төлөвлөжээ.
Үүний дараа нэгдсэн төлөвлөлтийн дагуу орон сууц, үйлчилгээ, аж үйлдвэр зэрэг олон бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх юм байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Засгийн газраас Богдхан төмөр зам барих ажлыг эхлүүлээд байна.
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
