Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл уг төслийн хүрээнд өнөөдөр Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгүүдэд нэн шаардлагатай эрчимт эмчилгээний 3.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Андрей Михев, ЭМЯ-ны Эмнэлгийн бодлого,хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дэлхийн банкны санхүүжилтээр нэн шаардлагатай эрчимт эмчилгээний иж бүрэн 1,2 сая ам доллар бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өгч байгаад маш их баяртай байна.
“Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 26.9 ам долларын санхүүжилтээр нийслэлийн 9 дүүрэг ба 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, УГТЭ, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, ЭХЭМҮТ-II зэрэг эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж байгаа. Үүний зэрэгцээ Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж байна. Энэ мэт маш эрүүл мэндийн салбарт маш том хөрөнгө оруулж байгаа танай хамт олонд талархал илэрхийлье.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михалив:
Монгол улсад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл гардуулах, болон бусад шалтгаанаар ЭМЯ дээр уулздаг нь уламжлал бидэнд тогтжээ. Өнөөдөр бид Эрүүл мэндийн сайдтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Бидний өнөөдөр хүлээлгэж өгч буй тоног төхөөрөмж олон олон иргэдийг үхлийн аюулаас аварна гэж итгэж байна. Үүнээс гадна энэ тоног төхөөрөмжийг ашиглах эмч, мэргэжилтнүүдээ сургах нь маш чухал. Тийм ч учраас бид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй эмч, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх тал дээр ч мөн маш их анхаарч ажиллаж байна. Бид цаашид ч ЭМЯ-тай хамтран Монгол улсын ард иргэдийг эрүүл саруул байлгахын төлөө ажиллах болно.
Өнөөдөр хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжид тариурын шахуурга, дуслын шахуурга, хяналтын монитор, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн өнгөт ЭХО аппарат, дагалдах хэрэгсэлийн хамт, гематологийн бүрэн автомат анализатор зэрэг багтсан бөгөөд эдгээрийг 21 аймаг, 9 дүүрэг, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, ЭХЭМҮТ, II эмнэлэгт гардуулан өгөх юм.







Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
