ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш:
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн. Энэ зээлийн хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газар, 3 хувийг аж ахуйн нэгжүүд хариуцаж нөөцийн мах бэлтгэх арга хэмжээнд оролцож байна.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх ажилд 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Нийтдээ 15 мянган тонн хүртэлх мах бэлтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3100 тонн махыг агуулахдаа татан авч бэлтгэсэн. 11-р сарын 15 гэхэд 15 мянган тонн махны 60-аас доошгүй хувийг агуулахдаа бэлтгэсэн байх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьсан.
Нийт бэлтгэж буй махны 30 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных, 10 хувь нь ямааных байх юм. Үнийн хувьд тогтвортой байлгахаар зохион байгуулалт хийн ажиллаж байна.
Энэ жил өмнөх жилийнхээс бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлсэн нь борлуулах хугацааг уртасгах бодлого барьж байгаатай холбоотой.
Орон нутгийн хувьд, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг бүрдээ төв суурин газрынхаа хүн амын хэрэгцээнд зориулан 5500 тонн мах бэлтгэх даалгавар өгсөн.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
