Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ санаа, бүтээл, дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох what3words буюу 3 үгт хаягжилтын системийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд төв , орон нутгийн онцгой байдлын байгууллагын холбогдох 600 гаруй мэргэжилтнүүдэд цахим сургалтыг хэсэгчлэн зохион байгууллаа.
Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрт тохиолдсон аюул, ослыг цаг алдалгүй тогтоох нь чухал бөгөөд тодорхой хаяггүйгээр олох нь тийм ч хялбар байдаггүй. Байгаль, цаг агаарын дулаарлаас шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын тоо төдийлөн буурахгүй байгаа нь жил бүрийн гамшгийн статистик тоон үзүүлэлтээс харагдаж байна.
Жилд 4,000-аас 5,000 гаруй аюулт үзэгдэл ослын дуудлага ирдгээс 40 хувь нь хаяг байршил нь тодорхойгүй байдаг. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 3 үгт хаягийн системийг нэвтрүүлснээр аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олох боломж бүрдлээ.
what3words компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан байдаг. Жишээлбэл ///наадамч.номын.азтаны гэх мэт. Тус системд 3 үгт хаягийг 45 орны хэлээр ашигладаг тул Монгол Улсад зорчиж яваа гадаадын жуулчид ч хаяг байршлаа төвөггүй илэрхийлэх боломжтой юм.
what3words-н үнэ төлбөргүй апп-г татсан байхыг зөвлөж байна

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм. Энэхүү апп-г гар утасны төрлөөс хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглаарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
“what3words-г Онцгой Байдлын Ерөнхий Газрын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр Монгол Улс Азидаа what3words-г яаралтай тусламжийн дуудлагад хүлээн авч буй анхны орон болж байна. Бид хэзээ эсвэл хаана яаралтай тусламж хэрэг болохийг хэлж мэдэхгүй. Аюул осол тохиолдоход яг хаана байгаагаа илэрхийлж чадахгүй байх нь ихээхэн хүнд байдалд оруулдаг. Тийм учраас бид иргэдийг гэнэтийн шаарлагатай нөхцөлд тодорхой хаягаа хуваалцахад бэлэн байлгах үүднээс what3words-н үнэ төлбөргүй апп-г татсан байхыг зөвлөж байна.
Ашиглахад маш хялбар бөгөөд мессеж байдлаар ч 3 үгт хаягаа хуваалцах боломжтой учраас сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд технологиор дамжуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
