Цагдаагийн Ерөнхий газраас ХХЗХ, УЕПГ, Монголбанктай хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд ХХЗХ-оос ямар ажлууд хийгдэж байгаа талаар ХХЗХ-ны интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдоос тодрууллаа.
ХХЗХ-оос цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсооход ямар ажлууд хийгдэж байна вэ?
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар, бусад холбогдох эрх бүхий байгууллагууд цахим орчин дахь контентыг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог бөгөөд тухайн хууль зөрчсөн хаяг, контентыг хязгаарлах албан шийдвэр, дүгнэлтийг ХХЗХ-д ирүүлдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоох зорилго бүхий “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд хамтран оролцож байна. Энэ хүрээнд ЦЕГ-аас ирүүлсэн албан шийдвэр дүгнэлтийн дагуу цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 132 вэб сайтын хандалтыг хязгаарласан.
Түүнчлэн мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Иймд тус аяны хүрээнд фэйсбүүкээр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 102 группыг устгуулах хүсэлтийг Фэйсбүүкт хүргүүлээд байна. Фэйсбүүк компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.
ХХЗХ-оос хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг вэб сайтуудыг хэрхэн хянаж, арга хэмжээ авдаг бэ?
Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд нь гомдлын дагуу хууль зөрчсөн контентыг шалгах процессыг эхлүүлдэг. Энэ бол ардчилсан улс орны хувьд зүйтэй тогтолцоо юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд аливаа төрлийн контентыг хууль зөрсөн эсэхийг тогтоодог байгууллага биш гагцхүү эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн дагуу технологийн арга хэмжээ авч дэмжлэг үзүүлэн хамтран ажилдаг байгууллага юм. Энэхүү процессын дагуу тус хороо нь 2013 оноос холбогдох технологийн арга хэмжээг авч ажиллаж байна.
Цахим орчны онцлогоос хамаарч холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа хурдан шуурхай байх шаардлагатай. Иймд ХХЗХ-оос албан бичиг солилцооны системийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь цахим гарын үсэг ашиглан албан бичгийг түргэн шуурхай солилцож, хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж өгсөн.
Мөн мөрийтэй тоглоомын веб сайтуудын сервер нь гадаад байршдаг учраас тухайн вэб сайтын эзэмшигчийг олоход хугацаа их шаардагддаг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
