Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн хяналтын 78 улсын байцаагч улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 65 мянга гаруй аж ахуйн нэгжид хяналт тавьж ажилладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон харилцааг шинээр зохицуулахаар тусгасан. Тухайлбал, туслах малчин, гэрийн үйлчлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан нь тэдний эрх ашгийг хуулиар хамгаалсан өөрчлөлт болжээ. Мөн уул уурхайд ажиллагсдын ажил, амралтын хугацааг тус бүр 14 хоногоор тогтоосон, ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэх тохиолдолд тохирсон цалин хөлс авах эрхтэй гэхчилэн онцлог заалтууд тусгагджээ.
Ийнхүү Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийг мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах зорилготой сургалт зохион байгуулж байна.
Сургалтын зорилго нь:
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамрах хүрээ, дагалдан өөрчлөлт орж буй дүрэм журам
-Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны эрх зүйн шинэчлэл, олон улсын жишиг
-Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн эрх үүргийн талаар улсын байцаагчдад ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэж байна.
Сургалтын үр дүнд хөдөлмөрийн харилцааг шалгах хяналтын хуудас болон уг хуудсыг хэрэглэх зөвлөмжийн төслийг боловсруулах юм.
Эх сурвалж: МХЕГ


УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
