Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна. Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцан салж явснаар төөрчээ.
Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварчээ.
Төөрсөн иргэд “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилчдийн алба үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байгаагүй. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан. Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Залуустаа хандаж хэлэхэд эх орны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдийн ажил мэргэжлийг ойлгож бас хайрлаж хүндэлж яваарай. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэсэн юм.
Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
