Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын байдлаар 154 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 92 хэрэг буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс хулгайлах гэмт хэрэг 18 бүртгэгдэж 28.5 хувиар, өссөн байна. Хулгайлах гэмт хэрэг дотроо Халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил ихээр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Тухайлбал
2021 оны эхний 12 сарын байдлаар халаасны хулгайн 368 гомдол мэдээлэл бүртгэгдснээс 56 буюу 15.2 хувьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан. Халаасны хулгайн гэмт хэрэг 1.3 дахин өссөн. Бүртгэгдсэн халаасны хулгайн гомдол мэдээллээс харахад 79 буюу 21.4 хувь нь 11 сард, 68 буюу 18.4 хувь нь 12 дугаар сард, 53 буюу 14.4 хувь нь 8 дугаар сард тус тус бүртгэгдсэн байна.
Иймд
Хулгайн гэмт хэрэг нь ихэвчлэн хувь хүний болгоомжгүй байдлаас үүдэн гардаг тул хүн олноор төвлөрсөн газраар явахдаа гадна талын халаасандаа мөнгө, гар утас, эд зүйлсээ хийхгүй байх, хулгайд алдах, хаягдаж үрэгдэхээс сэргийлж сонор сэрэмжтэй явах, өөрийн эзэмшлийн автомашиныг зориулалтын газарт байрлуулж машиндаа эд зүйлээ ил задгай орхихгүй байх,бэлэн мөнгө, үнэт эд зүйлсээ задгай орхих, найдваргүй байр саванд хадгалах, эд хөрөнгө хариуцагч жижүүр манаач нар сонор сэрэмж алдах, ажлын байраа орхиж явах, ажилтан алба хаагчид хувцас малгай хүрэм, цүнх болон бусад эд зүйлээ ил задгай орхих, сейф ширээ, хаалга зэргээ түгжилгүй орхиж явах нь хулгайч нарт бэлэн өгөөш болдог гэдгийг санаж эд зүйлээ сайтар нягталж байхыг чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс сэрэмжлүүлж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
