Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинг өнөөдөр хүлээж авч уулзлаа.
Уулзалтаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тэр дундаа цахим болон хил орчмын аялал жуулчлалын виз, хил орчмын аялал жуулчлалын маршрут, гадаадаас ажиллах хүч авах, гадаадын хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан юм.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн evisa.mn системийг нэвтрүүлэн ажиллаж байна гээд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 70 гаруй иргэн цахим виз авсныг тодотголоо. Мөн оршин суух зөвшөөрөл олгох болон зөвшөөрөл сунгах хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэн хөрөнгө оруулагчдад хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цаашид шаардлагатай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлээд хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүч авах, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг тогтоох зэрэг асуудлаар талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн санал боловсруулахаар харилцан ярилцсан юм.
Уулзалтад Гадаадын иргэн, иргэн харьяатын газрын дэд дарга Д.Мөнхбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Бодлого, стратегийн газрын мэргэжилтэн Э.Бадамхорол нар оролцов.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
