Францын Клермон-Феррон хотноо 31 дэх жилдээ зохион байгуулагдах “Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн”-д (Сомме дэ Элваж) Монгол Улс хүндэт зочин орноор уригдан оролцохтой холбогдуулан үзэсгэлэнгийн зохион байгуулагчид, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын яаманд хэвлэлийн бага хурал өчигдөр /2022.06.15/ зохион байгуулав.
Хэвлэлийн бага хурлыг нээж Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фенү хэлсэн үгэндээ Монгол Улсыг хүндэт зочноор оролцож байгаад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын санаачилгаар олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэх НҮБ-ын тогтоол батлагдсан зэргийг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.
Түүнчлэн үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс 2022 оны үзэсгэлэнгийн онцлог, оролцогчдын цар хүрээний талаар, Францын мал аж ахуйн хүрээлэнгийн тэргүүлэх эдийн засагч Филип Шоттү үхрийн мах, амьд малын зах зээл болон малын өвчин, цаг уурын өөрчлөлтийн талаар хийсэн судалгааны дүн, ирээдүйн чиг хандлагын талаар, “Herd book Charolais” Европ болон Францын тэргүүлэх зэрэглэлийн махны үүлдэрийн үхэр үржүүлэх нийгэмлэгийн тэргүүн Себастян Клүзел хэрхэн махны чиглэлийн үхрийг үржүүлэх, дасан зохицох, үр шимийг нэмэгдүүлэх талаар тус тус танилцуулав.
Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд “Сомме дэ Элваж” үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч Жак Шазале тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага болон салбарын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй уулзах юм.
Европт хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэнд мал аж ахуйн фермер эрхлэгч, холбоод, малын эм, тэжээл, хөдөө аж ахуйн салбарын машин, техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бүхий мэргэжлийн аж ахуйн нэгжүүд оролцдог бөгөөд 2021 онд 33 орны 1510 оролцогч 93000 зочин, төлөөлөгч оролцжээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
