Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа бөгөөд зөвхөн 07 дугаар сарын 10-17-ны хооронд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр энэ үеэр мэдээллээ.
Сүүлийн 5 жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь гэнэн томоогүй хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал зугаалгын үеэрх санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдож, эндэх тохиолдол нэмэгдэж байгаа юм. Иймд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Онцгой байлын ерөнхий газрыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Тухайлбал, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран:
• Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, үер усны ослоос сэргийлэх нөлөөллийн ажлуудыг бүх талын оролцоотой тогтмол зохион байгуулах;
Мэргэжлийн хяналтын газартай хамтран:
• Гадны улс орнуудаас импортоор оруулж ирдэг хөвөгч хэрэгсэл, аврах хантааз, завь зэрэг бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэх, худалдаалах үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэд олон нийтэд тэдгээрийн зориулалт, ангилал, хүчин чадал, ашиглах заавар, зөвлөмж зэргийг дагалдуулж, тодорхой тайлбарлан худалдаалж байгаа, эсэхэд хяналт тавьж, хариуцлагажуулах;
Стандарт, хэмжилзүйн газартай хамтран:
• Бага оврын завь, хөвөгч хэрэгслийн ангилал, зориулалт, хэмжээ, аюулгүй байдал, ашиглалтын байдлыг заасан дүрэм, журам, стандартыг шинэчлэн батлуулах, одоо байгаа стандартыг мөрдүүлж хэвшүүлэх;
Бүх шатны боловсролын байгууллагатай хамтран:
• Усны ослын тохиолдлыг бууруулахад хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, үер усны гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадвар, дадлыг хэвшүүлэхэд бүх шатны сургалтын байгууллагуудтай хамтран нөлөөллийн ажил зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган танилцуулахаар үүрэг өгсөн юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
