Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний сайд, Цагдаагийн ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зөвлөмж хүргүүлж, Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газрын цахим хуудсанд ил тод байдлыг үнэлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох байгууллагуудад санхүүжилт олгоогүйн шалтгаан нөхцөлийг судлан цахим системд хяналт тандалт хийв.
Төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэдээс ирүүлсэн 9 гомдлыг хянаж, тайлбар тодруулга авах ажлыг үргэлжлүүлж байна.
Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1512 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан дэлхийн улс орнууд Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сурталчлах, хүүхэд, залуучуудад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор фото уралдаан зохион байгуулахаар Гэрэл зурагчдын холбоотой хамтран ажиллаж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
