Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, өрх толгойлсон эх, эцэг зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, ажлын хэсгийн дэд ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нар нээж үг хэлэв.
Хэлэлцүүлгээр хуулийн төсөлд шинээр тусгагдах асуудлын судалгааны дүн, хуулийн төслийн үзэл баримтлал болон гэр бүл, хүүхдийн байгууллагын чиг үүрэг, оролцооны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа удирдан явууллаа. Оролцогчид гэр бүлийн харилцааны ээдрээтэй асуудлуудын эрх зүйг хэрхэн оновчтой шийдэх, иргэдийн гэр бүлийн боловсрол, эцэг, эхийн хариуцлага, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хөндсөн. Ажлын хэсэг оролцогчдын саналыг судалж хуулийн төсөлд тусгах, тусгайлсан хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулахаар боллоо.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
