Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу 2021 онд 183 байршлын 713 зөрчлийг арилгасан юм.
Харин 2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж гаргаснаар Ажлын хэсэг байгуулагдан, зөрчилтэй хашаа хайсны судалгааг хийсэн. 1104 га газрыг хамран хийсэн судалгаагаар 971 байршилд 48,976 метр урт, 3566 хашаа, хайсны зөрчил илэрчээ. Зөрчилд зөвшөөрөлгүй хайс, шон, барилгын стандарт бус хашаа, автомат хаалт зэрэг объектууд бүртгэгдсэн байна. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/585 дугаар захирамжаар 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байна. Ирэх жилүүдэд үлдсэн байршлууд дахь зөрчлийг шат дараатайгаар арилган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
