Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ө2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам Таныг хүлээн авч уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс цахим визийн систем нэвтрүүлж өнөөдрийн байдлаар 35 улсын иргэдэд цахимаар виз олгож байгаа талаар дурьдаад манай улсад зорчих БНСВУ-ын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлэх боломж бүрдэж байгааг дурьдсан юм. Мөн тэрбээр “Вьетнам Улсад аж үйлдвэржилт хурдацтай хөгжихийн хэрээр коксжих нүүрсний болон эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох боломжийг судлан ажил хэрэг хэрэг саналтай байна” хэмээгээд манай улсаас экспортлох боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн, мөн тээвэрлэлтийн талаар хоёр улсын холбогдох яамд хооронд ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлыг одооноос эхлүүлэх санал дэвшүүллээ.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам Тан уулзалтын үеэр дээрх асуудлуудад Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд тус улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа хүрэн нүүрс худалдан авах нэн тэргүүний шаардлагатай байгаагаа онцолж, үүний тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсаас Вьеатнам улс руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Тус улсын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдгийг Шадар сайд энэ үеэр илэрхийллээ.

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
