Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Буянзаяатай ярилцлаа.
-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Баяртай зэрэгцээд хулгайлах гэмт хэргийн гаралт мөн нэмэгддэг гэсэн. Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Нийслэлийн хэмжээнд нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг хулгайлах, залилах, хүний халдашгүй байдалд халдах гэмт хэргүүд эзэлдэг. Хулгайлах гэмт хэргийн хувьд өнгөрсөн 2022 онд нийслэлийн хэмжээнд 4179 хэрэг бүртгэгдсэн. Үүний 90 орчим хувийг хүний хувийн өмч руу халдах гэмт хэрэг эзэлж байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас сар шинийн баярыг угтан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг 02 дугаар сарын 03-аас эхлэн зохион байгуулж байгаа.
Сар шинийн баярыг угтан томоохон зах, худалдааны төвүүд, нийтийн тээвэр, автобусны буудал, ЕБС орчмын бүсэд халаасны хулгай ихсэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж өөрийн эд зүйлээ алдахаас болгоомжлох хэрэгтэй. Баярын өдрүүдэд аж ахуйн нэгж байгууллагууд харуул, хамгаалалтаа өндөрсгөж, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
НЦУГ-аас НЗДТГ-тай хамтран халаасны хулгай ихээр үйлдэгдэж буй 103 автобусны буудлыг камержуулахаар ажиллаж байна. Мөн НЦУГ-аас дүүргүүдтэй хамтран хулгайлах гэмт хэрэггүй хороо, дүүргийг бий болгох зорилгоор хороо, дүүргийг бүрэн камержуулж Аюулгүй – Ногоон бүсийг бий болгохоор ажиллаж байна.
Үүний үр дүнд Чингэлтэй дүүргийн камержуулсан хороодод хулгайлах гэмт хэрэг 50 орчим хувиар буураад байна.
-Сүүлийн жилүүдэд автомашины хулгайгаас гадна нүүрсэн яндангийн хулгай их гарах болсон. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус хулгайг таслан зогсоох чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?
ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/01 дугаартай тушаалын дагуу автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийг илрүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Өнөөдрийн байдлаар НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан хулгайлдаг 4 бүлгийн 13 этгээдийг баривчилсан.
Он гарсаар нэг сарын хугацаанд тээврийн хэрэгслийн таван хулгай, автомашины нүүрсэн яндан хулгайд алдагдсан 45 хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Үүнээс гадна энэ онд тус газраас хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд автомашинаа харуул, хамгаалалттай, камертай газар байршуулахыг зөвлөж байна.
Иргэн та аюулгүй байдлаа урьтаж хангах нь чухал. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг ашиглах, хараа хяналтаа сайжруулж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Хулгайлах гэмт хэргээс гадна ямар хэргүүдийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцдог юм бэ?
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хулгайлах, булаах, дээрэмдэх, завших, залилах, эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг хэргүүд багтдаг гэж ойлгож болно.
Хуулиндаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр, өөрийн болон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд буюу 2022 онд нийт 35340 гэмт хэрэг үүнээс Улаанбаатар хотод 24310 гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 16087 бүртгэгдсэн байдаг.
2022 онд бүртгэгдсэн нийт хулгайлах 4179 хэргээс
- -Хувийн өмчийн хулгай-3571
- Авто тээврийн хэрэгслийн хулгай-70
- Халаасны хулгай-446
- Малын хулгай-36
- Галт зэвсгийн хулгайн гэмт 3 хэрэг тус тус гарсан байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
