Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас сэрэмжлүүлж байна. Үүнд:
Нэг. БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс:
– Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр байдаг. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах,
– Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. Ачаа тээшээ алдаж гээгдүүлэхээс урьдчилан сэргийлж, ачаа тээшиндээ нэр, утсаа тодорхой бичих, таних тэмдэг тавих,
– Согтууруулах төрлийн бүх ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,
– 5,000 ам.доллар болон 20,000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсхүл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацаанд анхаарах зүйлс:
– Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, улс, бүс нутгийн соёл, ёс заншилд хүндэтгэлтэй хандах. Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлох,
– Гадаад паспорт болон суугаа улсын виз, оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацааг шалгах, аливаа шаардлагатай баримт бичгийг хугацаа дуусахаас өмнө сунгуулах, шинээр захиалах. Бусдад дамжуулж ашиглуулахгүй байх. Шаардлагатай үед ашиглах зориулалтаар өөрсдийн баримт бичгүүдийг хуулбарлан авч хадгалах,
– Утасны дугаар болон оршин суугаа хаягаа ар гэртээ мэдэгдэж, байнгын холбоотой байх. Өөрчлөлт орох, удаан хугацаагаар оршин суугаа газраасаа явах тохиолдолд ар гэртээ заавал мэдэгдэх,
– Үл таних хүмүүстэй танилцах, олон нийтийн сүлжээгээр харилцахдаа анхаарал болгоомжтой байх. Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл, зөвлөгөө авах зэрэг болно.
Консулын асуудлаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой.
• Бээжинд суугаа ЭСЯ: +861065321203, +8617600787323 beijing@mfa.gov.mn,
• Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262 huhhot@mfa.gov.mn,
• Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261 shanghai@mfa.gov.mn,
• Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299 manjuur@mfa.gov.mn,
• Эрээнд суугаа КГ: +8615647964334 ereen@mfa.gov.mn
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
