Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн ногоон бүсийг шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд ногоон бүс, зуслангийн чиглэлд хөрсний шар өвс шатсан нийт 105 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 152.78 га газар шатлагад өртсөн байна.
Дуудлага мэдээллийг дүүргээр нь ангилвал Баянгол-5, Баянзүрх-23, Сүхбаатар-13, Сонгинохайрхан -41, Хан-Уул-8, Чингэлтэй-15 удаа гарсан байна.
Хаврын хуурайшилтын үед шар өвсний гал түймэр, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагаас ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх магадлалтай, хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан хуурайшилт ихтэй байхыг мэдээлж байна.
“Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяны хүрээнд цахим орчинд иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэх мэдлэг түгээж, нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
