Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа болно.
Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулж буй юм. Тус наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүд шалгарлаа. Тодруулбал,
- Тэргүүн байранд Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг,
- Дэд байранд Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
- Гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
- Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
- Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын 3-р сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич,
- Шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн “Сингапур” сургуулийн захирал Ж.Маргад,
- Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго
- Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Эгшиглэн” хамтлаг,
- Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
- Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагууд тус тус шалгарсан юм.
Нийслэлийн мянга мянган авьяаслаг хүүхэд, багачуудын дуу хуур цалгисан гала тоглолтод та бүхнийг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
